The great explanatory dictionary of Mongolian
[noequer]
нөхөр
Definition
- дотно хүн, үзэл санаа, үйл ажил, аж амьдрал зэргээр ойрхны хүн; нөхрийн хувиар чамд хэлэх хэдэн үг байна; анд нөхөр; найз нөхөр; хэн нь нөхөр, хэн нь дайсан болохыг ялгаж таних; зовох цагт нөхрийн чанар танигдах; нөхрийг нөхрөөр нь шинж х у у ч; нөхрөө үзэж сур! сүүдрээ үзэж зас х у у ч.; нөхөр татах (хэргийн учир байцаагдаж мөрдөгдөхөд бусдыг гэмт хэрэг хийлцсэн гэж ноцох; хань хамсаа болгох; хулгайд нөхөр татах).
- эхнэрийн эр; нөхөр нь Батчулуун гэгч хүн; манай нөхөр үйлдвэрт ажил хийдэг; нөхөр хань х о р ш.
- өөрийн нийгэм, өөрийн орчны хүн; нөхөр Сүхбаатарын хамт; нөхөр Уртнасанг сонгов; нөхрийн шүүх (ялимгүй осол эндэгдлийг нөхрийн ёсоор олноороо зөвлөн хэлэлцэж засах олон нийтийн байгууллага).