The great explanatory dictionary of Mongolian
навч (ин)
Definition
- ургамлын агаар тэжээл ба хийн солилцооны эрхтэн, голдуу нимгэн хавтгай хэлбэртэй, ногоон өнгөтэй байна; навч нахиа хорш.; модны ногоон навч; навчин алт (нимгэлэн давтсан алт); навчин тамхи (нүдэж талхлаагүй, навч хэвээр байгаа тамхи); навчин боорцог (а. навчинд жигнэж болгосон нэг зүйл идээ; б. гурил амттаны зүйлийг үе үеэр давхарлан тавьж хийсэн нэг зүйл нарийн боов, печень)
- чихний ёгт нэр; навчинд бараалхах (чихдэх)