The great explanatory dictionary of Mongolian
үйлдвэр
Definition
- ардын аж ахуйн нэг салбар болох бөгөөд түүхий эд , ашигт малтмалыг боловсруулах газар; нэхмэлийн үйлдвэр; гутлын үйлдвэр; химийн үйлдвэр; үйлдвэрийн ажилчин; боловсруулах үйлдвэр (нэхмэл, арьс шир, цаас, хими гэх мэтчилэнгийн үйлдвэрийн газар); малтах үйлдвэр (уул уурхай зэрэг үйлдвэрийн газар); хүнд үйлдвэр (машин, үйлдвэрийн тоног хэрэглэл, илч хүчин, түлш үйлдвэрлэх газар); хөнгөн үйлдвэр (хэрэгцээний юм үйлдвэрлэх газар); гар үйлдвэр (аливаа юмыг фабрикын аргаар биш, гараар үйлдвэрлэх газар); хүнсний үйлдвэр (идэш, уушны зүйлийг үйлдвэрлэх газар); үйлдвэрийн бүтээгдэхүүн (үйлдвэрлэн гаргаж байгаа бүх юм); үйлдвэрийн орон (үйлдвэр голлон хөгжүүлж байгаа орон: хөдөө аж ахуй, үйлдвэрийн орноос үйлдвэр, хөдөө аж ахуйн орон болох); 2.хуучирсан үйлдэн хийж байгаа юм. ажил.