The great explanatory dictionary of Mongolian
[checheg]
цэцэг
Definition
- ногоон цоморлигоос дэлгэрэн гарсан хэлтэс дэлбээс бүтэх үржлийн эрхтэн, бас ийм эрхтэн бүхий ургамал; цэцэг тарих; цэцэг ургуулах; цэцэг түүх; цонхон дээр цэцэг байна, ургаа цэцгээ усалж байя (дуу).
цэцэг дэлгэрэх (цэцгийн тоорцог дэлбэрэн цэцэглэх).
цэцгийн хэлтэс (цэцгийн тойрсон салаанууд):
цэцгийн хүйс (а.цэцгийн төв дундах дүгрэг хэсэг; б.цэцгийн нэг бүхэл хэсэг).
цэцгийн тоорцог (цэцгийн дотоод саглагар).
цэцгийн дэлбэ (цэцгийн хэлтэс).
цэцгийн дугтуй (цэцгийн цоморлигийн хальс).
цэцгийн цоморлиг (цэцгийн дэлбэрч дэлгэрээгүй бөөм).
цэцгийн сав (цэцгийн тарьж ургуулсан сав).
цэцгийн баглаа (цэцгийг сонгон авч, хүнд барих зэрэгт хэрэглэхээр бөөгнөрүүлсэн нь; амьд цэцгийн баглаа барив).
цэцгийн хүлэмж (цэцэг ургамлыг тарьж ургуулахын тулд мэлтгэсэн дулаан байр).
цэцгийн хүрээ (цэцгийн хүрээлэн).
цэцгийн хүрээлэн (цэцгийг тарьж ургуулсан газар).
@хөзрийн цэцэг (хөзрийн цэцэг хэлбэртэй дүрс).
хүн малын нүүр, чих, хоолой зэрэгт ургасан бяцхан зүйл; чихний цэцэг.
эр тахианы толгой дээрх мах мэт улаан юм.
Example phrases
тахианы цэцэг.