The great explanatory dictionary of Mongolian
[ed]
эд ii
Definition
- эдэлж хэрэглэж болох юм эдлэл; эд хэврэг эзэн мөнх (дээл мялаахад хэлэх үг); эд хогшил (хүний хэрэглэх элдэв хэрэгсэл, ашиг хөрөнгө болгомоор хураасан хадгалсан мөнгө бараа зэргийн юм); эд уурс (эдэлж хэрэглэх бүх юмс; эд уурсын зүйлс); эд юм (эд уурс).
- хүний эдэлж өмсөх даавуу, торго бараа; торгон эд; ноосон эд; даавуу эд; чанар сайтай эд байна; эдээр биеэ чимснээс, эрдмээр биеэ чимсэн дээр х у у ч; эд таваар (эд бараа); эд бараа (хүмүүсийн хэрэглэх эдлэл ба барааны зүйлийн нэр); эд хүргэх (бусдад бэлэг тал болгож эд юм өгөх).
- аливаа бодисын бүтсэн юм.
- хувилахуй ухааны ёсонд нэг зүйлийн барамна.
☆ эдийн засаг (нийгэмлэгт ноёрхож байгаа үйлдвэрлэлийн арга, үйлдвэрлэх хүчний хөгжлийн тухайн шатанд тохирч байгаа үйлдвэрлэлийн харьцааны цогц).
улс төрийн эдийн засгийн ухаан (янз бүрийн нийгэмлэгийн үйлдвэрлэлийн арга нөхцөл хийгээд үйлдвэрлэлийн бүрэлдэхүүнээ хэрхэн хуваарилан солилцож байгааг судлах ухаан).
эд бөглөх (хахуулилах, хахууль өгөх).
эд хонжих (худалдаа гүйлгээний хонжлого буюу хүү хөлсийг илүү мэхлэн авах, бусдыг айлган хяхаж, хэтэрхий ашиг олж завших).
эд авах, эд жавших (хахууль авах).
эдийн эзэн (хулуугдсан юмны уг эзэн).
эд хуваах (а. хүний эд хогшил зэргийг хуваалцах: б. хулгайн эд юмыг учир мэдэж хуваан авалцах;).
эд бод хийх (бүхэл бүтэн юмыг эвдэж хуваах).
Example phrases
үүний чинь ямар эдээр хийсэн юм бэ?