хүний толгойн тайрч танаагүй буюу урт ургуулсан үс.
үс гэзэг х о р ш.
гэзэг гөрөх (гэзэг сүлжих).
гэзэг тавих (үс гэзгээ ургуулах).
гэзэгний боолт (гэзэгний үзүүрийн чимэг).
гэзэгний даруулга (гэзгийг шилний тус газраар хавчих чимэг).
гэзэгний залгаа (гэзгэнд залгах хиймэл үс).
тав гэзэг (эрэгтэй хүмүүс, эмэгтэй хүүхдийн толгойн оройд үлдээж ургуулсан үс гэзэг).
гэзэг дарах (юмны хойноос ойрхон бараадан хөөх).