The great explanatory dictionary of Mongolian
манан
Definition
- усны уур дүүрсэн тунгалаг бус агаар; манантай өдөр; манан будан хорш.; манантай өдөр байна, харанхуй болноо хөө хөө, мандах наран гараад ирвэл тунгалаг болно хөө хөө (ардын дуу)
- тоос, утаа; тоос манан, утаа манан хорш.; улаан манан татуулах (тоос ихэд бужигнах).
- шилжсэн үймээн, бужигнаан; сүйдийн манан болох (ихэд сандрах, бужигнах); манан хадаах (үймүүлэн сандраах).