The great explanatory dictionary of Mongolian
[yisuen]
есөн
Definition
- ес.
- ес дээр тохиолдсон өдөр; нэгдүгээр сарын есөн; гуравдугаар сарын арван есөн.
есөн эрдэнэ (алт, мөнгө, шүр, сувд, оюу, номин, лавай, зэс, болд, энэ ес).
есөн гараг (Адъяа, Сумьяа, Ангараг, Буд, Бархасвадь, Сугар, Санчир, Раах, Жидүү энэ ес).
есөн гархи (төмөрлөг цагаригт хэлхсэн есөн гархийг тайлах зүүх зэргээр наадах тоглоом).
есөн төрөлхтөн (хамаг төрөлхтөн амьтан).
есөн цагаан х у у ч и р с а н (ихэс дээдэст хүндэтгэн баярын ёсоор бэлэглэх найман цагаан морь,нэг цагаан тэмээ).
есөн урсгал х у у ч и р с а н (бичгийн зүйл, бумбын зүйл, билэг аргын зүйл, цаазын зүйл, нэрийн зүйл, эрхүүдийн зүйл, хөндлөн гулдын зүйл, бага сагын зүйл, тариалангийн зүйл энэ ес).
есөн мөргөл х у у ч и р с а н (гурван үе сөгдөж, сөгдөл дутамд гурвантаа мэхэсхийн мөргөх мөргөл).
есөн орон (а. есөн сүв; б. ш а ш и н сэтгэлийн дүрсгүй есөн орон гэж байдаг).
есөн мэнгэ ш а ш и н (зурхайн ёсны үзлэгийн зүйл).
есөн нүх (гол төлөв есөн настай хүүхдэд энхрийлэн зүүлгэх есөн нүхтэй төмөр).