The great explanatory dictionary of Mongolian
[uei-e]
үе i
Definition
1.ургамлын ишний түгдэрхий газар; хулсны үе; дэрсний үе; зэгсний үе; 2.судал, зурвас, давхарга; газрын хөрсний үе; хад чулууны үе; 3.хүн, мал адгуусны ясны хөдөлгөө бүхий холбоо, залгаа, нугалмай.
үе гишүүнхорш; гарын үе; өвдөгний үе; нурууны үе; сээрний үе; сүүлний ясны үе.
үгийн үе/үгийг хэлэхэд уушигнаас гарсан хийн түрэлт дагуу дуу тодорхой сонсдох хэсэг; үеэр таслах/.
битүү үе/гийгүүлэгчээр төгссөн үе/.
задгай үе/эгшгээр төгссөн үе/.
үе мөчний өвчинмөч гишүүд янгинаж вөддөг бөгөөд цаашдаа зүрхэнд дамжин ордог нэг зүйл өвчин.
4.сур, шагаа, бөх зэрэг биеийн тамирчдын бүх оролцогчдын цэс: анхдугаар үе; тавдугаар үе.
үе шувтраха.сур, шагаа харвахад данс самбарын харваачны мэргээс шувтрага хүртлэх хүмүүс дөрөв дөрвөн сумаа харваж төгсөх; б.бөх барилдахад оноо дансны аль нэгэн давааны бөхчүүд барилдаж дуусах:
5.цаг.
цаг үехорш; одоо үе; шинэ үе; дайны үе; хувьсгалын үе; тайван үе.
манай үе/эдүгээ цаг, манай үеийн хүн/.
үеэ олсон/цагаа олсон/
үе үе/хааяа хааяа; үе үе халуун болох; үе үе хүйтрэх; үе үе үхэтгэх: үе үе салхилах/
6.цаг улирлын ойр зэргэлдээгээр баримтлан хуваасан хэм; эртний үе; урьдын үе; хойч үе; одоо үе.
7.хүний төрөл уламжлалын зэрэг дэс; өвгийн үе; эцгийн үе; хөвгүүний үе; ачийн үе.
үе холдох/ураг төрөл улирсаар хол болох, холын садан болох/.
үе сунжрах/үе холдох/.
үе мултрах/хүний насны ах дүү нь арван хоёр наснаас хэтрэх/.
нас үе/арван насны доторхи хүмүүс/.
үеийн хүн/ойр насны хүн/.
үеийн нөхөр/нас ойр болоод итгэж нөхөрлөсөн хүн/.
үе улирах/төрөл удам уламжлах/.
гэр үеийн бичмэлудам угсааны дараалсан бичиг.
үе залгахтуранхалсан мал ногоо идэж тэнхрэх.
үе залгамжлахөвгөд хөшдийг үр хүүхэд нь залгамжлах.
хойч үехүүхэд багачууд.
үеийн үеүүрд.