1.ургамлын ишний түгдэрхий газар; хулсны үе; дэрсний үе; зэгсний үе; 2.судал, зурвас, давхарга; газрын хөрсний үе; хад чулууны үе; 3.хүн, мал адгуусны ясны хөдөлгөө бүхий холбоо, залгаа, нугалмай.
үе гишүүн
хорш; гарын үе; өвдөгний үе; нурууны үе; сээрний үе; сүүлний ясны үе.
үгийн үе
/үгийг хэлэхэд уушигнаас гарсан хийн түрэлт дагуу дуу тодорхой сонсдох хэсэг; үеэр таслах/.
битүү үе
/гийгүүлэгчээр төгссөн үе/.
задгай үе
/эгшгээр төгссөн үе/.
үе мөчний өвчин
мөч гишүүд янгинаж вөддөг бөгөөд цаашдаа зүрхэнд дамжин ордог нэг зүйл өвчин.
4.сур, шагаа, бөх зэрэг биеийн тамирчдын бүх оролцогчдын цэс: анхдугаар үе; тавдугаар үе.
үе шувтрах
а.сур, шагаа харвахад данс самбарын харваачны мэргээс шувтрага хүртлэх хүмүүс дөрөв дөрвөн сумаа харваж төгсөх; б.бөх барилдахад оноо дансны аль нэгэн давааны бөхчүүд барилдаж дуусах:
5.цаг.
цаг үе
хорш; одоо үе; шинэ үе; дайны үе; хувьсгалын үе; тайван үе.
манай үе
/эдүгээ цаг, манай үеийн хүн/.
үеэ олсон
/цагаа олсон/
үе үе
/хааяа хааяа; үе үе халуун болох; үе үе хүйтрэх; үе үе үхэтгэх: үе үе салхилах/
6.цаг улирлын ойр зэргэлдээгээр баримтлан хуваасан хэм; эртний үе; урьдын үе; хойч үе; одоо үе.
7.хүний төрөл уламжлалын зэрэг дэс; өвгийн үе; эцгийн үе; хөвгүүний үе; ачийн үе.
үе холдох
/ураг төрөл улирсаар хол болох, холын садан болох/.
үе сунжрах
/үе холдох/.
үе мултрах
/хүний насны ах дүү нь арван хоёр наснаас хэтрэх/.
нас үе
/арван насны доторхи хүмүүс/.
үеийн хүн
/ойр насны хүн/.
үеийн нөхөр
/нас ойр болоод итгэж нөхөрлөсөн хүн/.
үе улирах
/төрөл удам уламжлах/.
гэр үеийн бичмэл
удам угсааны дараалсан бичиг.
үе залгах
туранхалсан мал ногоо идэж тэнхрэх.
үе залгамжлах
өвгөд хөшдийг үр хүүхэд нь залгамжлах.
хойч үе
хүүхэд багачууд.
үеийн үе
үүрд.