Under the patronage of the President of Mongolia
4,551 words beginning with “Х”
[qedue]
юмны тоо хичнээн болохыг асуух төлөөний үг; хэд хичнээн х о р ш., та хэдэн настай вэ? хөдөө яваад хэд хонож байна? танд хэд хэрэгтэй вэ? хэд дахин их байна; өнөөдөр хэдэн бэ? хэдэнд манайхаар ирэх вэ? сар бүрийн хэдэнд хуралтай байдаг билээ? хэдээр (хэд хичнээнээр; хэдээр өгвөл болох вэ? хэдээр авах санаатай байна?)
баахан цөөвтөр.
гаруй; хорин хэдэн сурагчид хичээллэж байна; арван хэдэн километр яваад нэг худаг дайралдана; хэд хэд (хэдээд; хүн тутам хэд хэд ногдох, та хоёулын нас хэд хэд хүрэв; хэд хэд дахин авав; хэд хэд вэ?); хэд хэдэн (нилээд;хэд хэдэн удаа; хэд хэдэн зэрэг; хэд хэдэн хувь)
хэд хоногоос би ирнэ
хэдэн мал маллаж байна
манай хэдэн адуу үзэгдэнэ үү? энэ хэдэн хоног сайн чармайж ажиллавал төлөвлөгөөгөө биелүүлнэ шүү