The great explanatory dictionary of Mongolian
задрах i
Definition
задгай болох; 1. юм цуцран алдрах, тайлдах, битүү далд юм онгойх, илрэх; боодол задрах; баглаа нь задрах; утас задрах; нууц задрах; мэдээ задрах; 2. цогцлон бүтсэн, бүтээсэн юм эвдрэх, сарних, бутрах; авдар сав задрах; араг савар задрах; нүүрс задрах; шийдвэр задрах; хэрэг задрах; хүч задрах; эв нэгдэл задрах; шарх задрах; бэрсүү задрах; бөмбөг задрах; 3. хэм зүйгээс гадуур хэтрэмгийлэх; задарсан хүүхэд; тэр дэндүү задарч байна; 4. ухаан бодол өрнөн нэмэгдэх.
Example phrases
ухаан задрах
мэдлэг задрах
самбаа задрах