The great explanatory dictionary of Mongolian
[tamu]
там i
Definition
- шашны ёсны гурван муу заяа гэгчийн нэг, зовлон эдлүүлж зовоох газар, халуун там, хүйтэн там, аран найман там, тамын зовлон эдлэх, тамын амьтан тамдаа жаргалтай зүйр, 2. шилжсэн зовлон гаслантай орон, тамаа эдлэх, тамаа цайж явах (а. зовох, зүдрэх, б. тамтаггүй буруу явсны үр боловсролыг эдлэх), 3. маш гүнзгий нүх, уулыг тал болтол, талыг там болтол ноцолдов гэнэ (үлгэрээс).