The great explanatory dictionary of Mongolian
мухар
Definition
- аливаа юмны онцлог, ир, үзүүийг мохоон мухлайдсан мөлүү; мухар хутга; мухар толгой (а. соруулгүй гаанс; б. гэзэггүй толгой); мухар ханцуйтай дээл (нудрагагүй дээл); мухар олгой (олгойн хажууд унжсан бяцхан зүйл; мухар олгой үрэвсэх; мухар олгойтох); * мухар сүсэг (хоцрогдсон бүдүүлэг хүмүүсийн элдэв юмыг бурхан тэнгэр бүтээнэ гэж сохроор итгэх итгэл бишрэл; шашны мухар сүсэг); мухар чийх (хавдаж бээр шүүс төрөвч, нэвчиж цоорохгүй битүүгээр буглах яр).
- эвэргүй; мухар ямаа; мухар үнээ; муу хүнийг модоор, мухар үхрийг ногтоор з ү й р.
- ш и л ж с э н хэрэглэх багаж зэвсэггүй; гар мухар болох.
- юмны битүү булан; нүхний мухар; хүүдийний мухар (ёроол); мухар гудамж (нэвт гарахгүй гудамж); гэрийн мухар сахих (гэрээс үл гарах).
- алс буйд, хол; газрын мухарт суух.