The great explanatory dictionary of Mongolian
[erdem]
эрдэм
Definition
- сургуулиар сурч боловсорсон, дадлага хичээлээр мэрэгжин сурсан мэдлэгийн цогц; эрдэм боловсрол, эрдэм мэрэгжил, эрдэм мэдлэг хорш.; эрдэм шинжилгээний ажил; эрдэм шинжилгээний ажилтан; эрдэм сурах; эрдмийн зэрэг хамгаалах; эрдмийг хичээлээр сурдаг, эрлийг сурлаар олдог хууч; эрдмийг гүн гэж бүү цөхөр, эндэгдлийг бага гэж бүү омтгойл хууч; ерөнхий эрдэм (байгаль, нийгмийн үзэгдлийг тайлбарлах хийгээд мэрэгжил эзэмшихэд чухал хэрэгцээ бүхий шинжлэх ухааны ерөнхий үндэс); эрдмийн зөвлөл (дээд сургуулиуд болон зарим эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд байгуулсан зөвлөл, энэ зөвлөл нь эрдэм шинжилгээний ажлын төлөвлөгөө, эрдэм шинжилгээний ажилтан нарын ажлын үр дүн, эрдмийн зэрэг олгох мэтийн асуудлыг хэлэлцэнэ).
- зарим юмны ид, чадал: ид эрдэм, чадал эрдэм хорш.; з
Example phrases
эвэрч өнгө нь гутдаггүй нь алтны эрдэм
хурдан морины эрдэм.