The great explanatory dictionary of Mongolian
[doeruege]
дөрөө
Definition
- эмээл, тохшинд зүүж гишгэн мордох, төмөр зэргээр хийсэн хэрэглэл; эмээлийн дөрөө; тохошны дөрөө; төмөр дөрөө; дөрөө хангинуулах; дөрөө хавирах; дөрөөний толь (дөрөөний таваг); дөрөөний цагираг (дөрөөний хавирга); дөрөөний сэнж (дөрөөний сур оруулах сүв); дөрөөний сур (дөрөө дүүжлэх сур); дөрөө хөдөлгөх (давирах); дөрөө тэмцэх (морь малын мордуулахгүй зайлсхийх); дөрөөний хавирга (дөрөөний хажуу); дөрөөний зага (дөрөөний дээд угалз); дөрөөний таваг (дөрөөний дорхи хавтгай); дээсэн дөрөөтэй (дөнгөн данган; шалгалтанд арай ойчсонгүй, дээсэн дөрөөтэй л гарлаа); гары нь ганзганд, хөлий нь дөрөөнд хүргэх (аж төрж амьдарч чадахуйц болгох).
- хөлөөр гишгэх гишгүүр.
- юм өөд асах авирахад гишгэхээр зориулан хийсэн дүүжин, оосор, гишгүүр.
Example phrases
машины дөрөө гишгэх
шон модонд авирах дөрөө.