The great explanatory dictionary of Mongolian
1,459 words beginning with “Н”
[ner-e]
нэр
Definition
- юм, үзэгдлийг үгээр тэмдэглэсэн нь; цэцгийн нэр; сонины нэр; далдуу нэрт мод; олон нэр төрлийн бараа бий; нэр төрөл х о р ш,.
- хүнийг анх төрөхөд ногдуулан зүүлгэж дуудах үг, бас мал адгуусанд бий.
- таны нэр хэн бэ? (таны нэр алдар хэн бэ?); нэр нэгтийн чих нэг з ү й р.
- нэр хамтрах (аливаа үйлдсэн хийсэн зүйлд хоёр буюу түүнээс дээш нэр оруулах).
- нэр дэвшүүлэх (сонгууль томилолт зэрэгт нэр нь орох; сонгуулийн тойрогт нэр дэвшүүлэв).
- нэр ташлах (нэр цохсон хүний дараа дэдлүүлэн нэрийг зааж оруулах).
- нэр цохох (олны дотроос оноох).
- нэр зээлдэх, нэр зээлэх (бусдын нэрийг өөртөө ашиг завшаан болгож ашиглах).
- нэр цээрлэх (жинхэнэ нэрийг хэлэхгүй, ямар нэгэн нэрээр орлуулан нэрлэх).
- бага нэр (бага залуу ахуй цагийн нэр).
- нэр үг (хэлний зүйн нэг ай).
- жинхэнэ нэр (хэн юу гэсэн асуултад хариулах үг).
- бодисын нэр (материаллаг үзэгдэл юмны нэр).
- хийсвэр нэр (бодит биш ухагдахуун илэрхийлэх үг).
- оноосон нэр (нэгэн төрлийн олон юмны дотроос бусдаас ялгаж тусгайлан өгсөн нэр).
- нэр томъёо (шинжлэх ухаан, техникийн аливаа явцуу ухагдахууныг тэмдэглэсэн үг).
- нэр томъёоны судлал (нэр томъёог тогтоох, судлах тухай судлал).
- орлогын нэр (орсон юмыг дараалан бичсэн жагсаалт).
- нэрийн хуудас (овог нэр, хаягаа бичсэн жижиг хэрчмэл цаас).
- нэрийн цэс (хүний нэрсийг дэс дараалан бүтээсэн бүртгэл).
- алдар, дуурсгал; нэрд гарсан эрдэмтэн; нэртэй дууч; ногдсон үүргээ нэр төртэй биелүүлэх;
- нэртэй зартай (сайн муу нэр нь олон алдаршсан).
- нэр бүтэн (нэр нь гутаж муудаагүй).
- нэр олох (а. нэртэй болох; б. нэр нь алдарших).
- нэр хүнд (нэр алдар).
- нэр муутай (нэр алдар нь гутаж доройтсон).
- нэр сайтай (нэр алдар нь гутаж муудаагүй, сайн).
- нэр сүр (нэр алдар, нэр хүнд).
- нэр төр (алдар хүнд).
- нэр бүхий (нэр дурдагдсан).
- нэр гутах, нэр гутрах (нэр алдар доройтож муудах).
- нэр хугарах (нэр алдар муудах, хүний газар нэр хугарахаар, өөрийн газар яс хугар зүйр).
- нэр алдарших (нэр алдар нь олон түмний дотор түгж дэлгэрэх).
- нэрд гарах (нэр алдар нь нийтийн дотор товойж тодрох).
- нэр харах (а. нэрээ бодох; б. нэр алдар, эрх тушаалы нь харгалзаж ялгавартай үзэх).
- нэр цэвэрших (нэр гутаж муудахад хүрсэн шалтгаан нь үгүй болж нэр нь цэвэр болох, цагаадах).
- нэрээ хугалах (нэрээ гутаах үйл явдлыг өөрөө үйлдэх).
- нэрээ цэвэрлэх (нэрээ гутаасан үйлээ цэвэр болгох, цагаатгуулах).
- нэрээ цагаатгах (нэрээ цэвэрлэх).
- нэрээ бодох (а. нэр алдраа хайрлаж хамгаалах; б. нэрэлхэх).
- нэрээ хайрлах (нэр алдраа хайрлан арчлах, хамгаалах).
- сайн нэр хүсэвч олдохгүй, муу нэр хусавч арилахгүй (сайн нэр олох гэдэг маш бэрх, нэгэнт муу нэр олбол түүнийг арилгахад бүр ч хэцүү).
- хүн нэрээ, тогос шувуу өдөө с э ц э н (нэрээ маш эрхэмлэн хайрлах нь чухал).
☆.
- нэр хэмээх (зэмдэглэх, хагас дутуу гүйцэтгэх; бичиж өгсөн нэр хэмээгээд явжээ).
- нэрийн өмнөөс (төлөөнөөс).
Example phrases
нэрээр нь дуудах
өөр нэртэй явж байв
халзан нэрт үнээгээ саагаагүй байлаа
тэр нохойн нэр-хүдэр