The great explanatory dictionary of Mongolian
[narin]
нарийн
Definition
- бүдүүн гэсэнтэй эсэргүүцэлдсэн утга; бүдүүн биш; нарийн шугам; нарийн гуурс; нарийн гурил; нарийн шаазан; нарийн хурган дотортой дээл; нарийн гэдэс (гэдэсний нарийн хэсэг); нарийн шүрэг (ногоо хярах зэвсэг); нарийн дуу (шингэн дуу).
- өргөн гэдэгтэй эсэргүүцэлдсэн утга; өргөн биш; (нарийн зам; нарийн банз; нарийн энтэй бөс).
- ш и л ж с э н уран, ур сайтай, хэцүү, төвөгтэй; нарийн хийцтэй тоног; нарийн зураг хөрөг; нарийн сийлбэр*;
- нандин, гоёмсог, тансаг; нарийн нандин, нарийн ширийн х о р ш; нарийн бараа (торго, торгомсог); нарийн эд (сайн эд); нарийн чулуу (өнгөлж гилгэр болгож болох чулуу).
- хянамгай, болгоомжтой; нарийн хэрэг (а. нууц хэрэг; б. нягталбал зохих хэрэг); нарийн арга (уран арга); нарийн судлах (нягтлан үзэх); нарийн тодорхой (тов тодорхой); нарийн нанжин (хянамгай).
- я р и а харам, харамч, эд юмдаа харуу, өглөгч биш; нарийн хүн; нарийн зан (харамч); нарийн хувь (цагийн хэм, секунд); нарийн хоол (шанз болон ногоо, үр жимс зэргийг найруулан төвөг гаргаж амтлан хийсэн хоол); нарийн бичгийн дарга (а. аливаа нууц бичиг хэрэг, хурлын товч явц зэргийг хөтлөгч ажилтан; хурлын нарийн бичгийн дарга); б. аливаа албан байгууллагад сонгогдсон удирдагч; төв хорооны нарийн бичгийн дарга; ерөнхий нарийн бичгийн дарга; в. зарим газрын хариуцлагатан; *эрдмийн зөвлөлийн нарийн бичгийн дарга; нарийн боов (амтлаг боов жимсний зүйл); нарийн өвчин (улаан хоолой, ходоод гэдэсний өмөн өвчин)