The great explanatory dictionary of Mongolian
[galtu]
галт
Definition
гал бүхий юм.
галт зэвсэг (галаар тэсрүүлэх зэвсэг; галт бөмбөг; галт буу).
галт сум (дотроо гал цэнэгтэй сум).
галт бөмбөг (тэсэрдэг бодисоор цэнэглэгдсэн зэвсэг).
галт тэрэг (уур буюу цахилгааны хүчээр хөдөлж төмөр замаар явдаг тэрэг).
галт онгоц (уурын хүчээр хөдөлдөг томхон онгоц, далай ба ихээхэн нуур, мөрөн усанд явна; галт онгоцонд сууж явав).
галт тогоо (халуун тогоо).
галт уул (газрын гүнээс гал, хумхи, бялхдасыг түрэн гаргаж, хэзээ нэгэн цагт дэлбэрч болох, оройдоо өрх бүхий уул).
сөнөсөн галт уул (нэгэнт дэлбэрч, одоо дэлбэрэхгүй болсон галт уул).
галт уулын амсар; галт уулын өрх (бялхдас, хумхи зэрэг зүйл гаргахад тогтсон ам).
галт уулын хумхи (галт уул дэлбэрэхэд гарсан маш өчүүхэн бялхдасыг агаарын урсгалаар алс хол аваачсан нь).
галт уулын судлал (дэлхийд буй галт уулын байрлалт ба дэлбэрэлт, үүсэл, дэлбэрэхэд гарсан зүйлийг судлах ухаан).
галт уулын бөмбөг (галт уул дэлбэрэхэд гарсан бялхдас дээш хөөрөн гарч агаарт бөөрөнхий буюу бөөрөнхийвтөр хэлбэртэй болсон).
галт хорхой а м ь т а н (цох цорхойн намын нэгэн зүйл хорхой, шөнийн цагт жирэв жирэв гэрэл гаргана).