The great explanatory dictionary of Mongolian
[gajar juei]
газарзүй
Definition
дэлхийн гадарга, түүний адгуусан ургамал зэрэг зүйлийг судлах ухаан.
адгуусны газарзүй (дэлхий дээр байгаа адгуусан, түүний оршин буй газар нутаг, амьдралын нөхцөл шалтгааныг судлах ухаан).
ургамлын газар зүй (ургамлын төрөл зүйл, түүний тархалтын зүй тогтоолыг судлах ухаан).
эдийн засгийн газар зүй (ямар нэг орны үйлдвэрийн байрлалт түүний хөгжлийн зүй тогтоолыг газарзүйн нөхцөл байдалтай холбож судлах ухаан).
газарзүйн солбицол (уртраг өргөргийн огтлолцсон цэг).
газарзүйн зураг (газарзүйн байдлыг зурсан зураг).
газарзүйн шинжилгээ (газарзүйн судалгаа хийх ажил).