1.ГҮН I
Манж чин улсын хэтэрхий дөрвөн хэргэмийн дөревдүгээр; дотроо: улсын түшээ гүн, улсад туслагч гүн, гүнгийн зэрэг засаг тэргүүн зэрэг тайж гэж гурван зэрэг байжээ.
2. ГҮН II хуучирсан гавьяа шагнал гэсэн- тэй адил утгатай; гүн байгуулав; гүн бий.
3. ГҮН III ашигт малтмалын уурхай; алтны гүн; нүүрсний гүн.
4. ГҮН IV цэцэг өвчний туурлын уг авд арилахгуй яртсан нь; цэцгийн гүн тогтох.
5. ГҮН V I. нягт их; гүн ой; гүн шугуй; 2. гүнзгий, лав; гүн ус; гүн жалга; гүн шуудуу; 3. юмны дотор лав орсон; ойн гүн; арлын гүн; ажлын гүнд орж ажиллах хэрэгтэй; 4. юмны дорхн; газрын гүний ус; гүний муж; гүний чулуулаг; гүнийн хурдас.
6. ГҮН VI өтгөн тод өнгө зүстэй; гүн улаан; гүн ногоон; гүн шар; гүн харанхуй.
7. ГҮН VII утга санаа нууц далд, ойлгоход бэрх; гүн утга; гун бодлого; гурван гүн (их далайн ёроол гүн, эрдэмт хүний санаа гүн, энт төрийн бодлого гүн); гүн ухаан (нийгэм, байгаль, сэтгэхүйн хөгжлийн ерөнхнй зүй тогтоол. хуулийг судлах ухаан); гүн ухаанч (гүн ухаанд мэрэгжсэн хүн): гүн ухаантан (гүн ухаанд мэрэгжигсэд).
8. ГҮН VIII маш нарийн сайн хийцтэй; гүн хийцтэй хэт хутга; гүн урлал.
9. ГҮН IX хурцлаг сайн амт; гүн амттай хоол; гүн шөл.