The great explanatory dictionary of Mongolian
[shag-a]
шагаа
Definition
- амьтны шаант ясны нарийн үзүүрт орших жижиг яс.
- шагааны орших орчин газар, зарим газар шаа ч гэнэ.
шагаа орхих (а.шагааг атгаж газар хаях; б. шагаа нясалж наадах).
шагаа няслах (хоёр этгээд ээлжлэн шагааг орхиж, ижил ижлий нь няслан харваж, оносныг авч наадах, бөг цэг няслах ч гэнэ).
шагаа харвах (олон хүн нийлж, шагааг өрж сах сумаар харван унагааж талцан наадах).
шагаа таалцах (хоёр этгээд адил тооны шагааг барьж тус тусын тасалж атгасан шагаагийн тоог нийлүүлэн бодож онож хэлсэн нь нөгөө этгээийнхийг авч наадах).
шагаа өлгөцөх (шагаа шүүрэх).
шагаа шүүрэх, шагаа авах (шагаацах, шагалцах)