амьтан, ургамалын яс арьс хоёрын завсар дахь нэхдэс.
тарган мах (өөх ихтэй мах).
шинэ мах (сая нядалсан малын мах).
хуучин мах (нядлаад удсан мах).
бүхэл мах (хөшиглөөгүй мах; бүхэл мах идэх).
тураг мах (толгой шийр, гэдэс дотроос бусад мах).
мах болгох (а. мал нядлаж бэлтгэх; б. маш ядрааж хөдөлгөөнгүй болоход хүрүүлэх).
хар мах (өөхгүй мах).
өрөөл мах (тал мах).
шар мах (арьс ширний дотор талд наалдаж байх нимгэн хальс).
цагаан мах (хошгиногийн бүдүүн үзүүр).
улаан мах (түүхий мах).
махан баримт (бие баримт).
махан хоол (дан мах буюу махтай хоол).
махан хуурга (хуурсан мах).
мах бэлтгэл (улсын төлөвлөгөөт мал бэлтгэл).
махны дэлгүүр (мах худалдах дэлгүүр).
махны мухлаг (мах худалдах мухлаг).
махны тэрэг (мах зөөх тэрэг).
мах комбинат (мал нядлах, махны үйлдэхүүн хийх үйлдвэр).
мах болох (маш ядарч хөдөлгөөнгүй болох).
махаа идэх (зовлонгоо эдлэх).
мах идэх (а. махан хоол идэх; б. зовох зүдэх).
махан овоо хийх (дээр дээрээсээ овооролдох).
мах мариа (тарга тэвээрэг).
мах татах (а. махыг маш жижигхэн хэгж хөшиглөх; б. мах суух).
мах нь суух (мах шуурах).
мах шуурах (эцэж туранхилах).
мах суух (таргалж мах нэмэгдэх).
мах цусны, мах ясны (ураг төрлийн; мах цусны барилдлага).
махан бие (зэр зэвсэггүй дан бие; *аав ээжийн заяасан махан биеэрээ үзэлцэх үү? үлгэр. )
ямааны мах халуун дээрээ (юм шинэ сэргэг дээрээ дээр).
малын түрүүнд бух, махны түрүүнд ууц зүйр.