The great explanatory dictionary of Mongolian
[yabuqu]
явах
Definition
- хүн амьтны зорчих; явах зорчих х о р ш.; буцаж явах; чирч явах; гарч явах;: ирж явтал тохиолдов; чамайг явтал хүлээе; багшийг явтал гарч болохгүй; байвал явдал бүтнэ, хэлж байвал хэрэг бүтнэ з ү й р.
- аянд явах (алсыг зорьж хээрлэн зорчих).
- онгоцоор явах (онгоцоор зорчих).
- мориор явах (морин уналгаар явах).
- усаар явах, усанд явах (усаар одох
- галт тэргээр явах (галт тэргэнд сууж зорчих).
- газраар явах (газар замаар зорчих).
- агаараар явах (нисэх онгоцоор зорчих).
- хөдөө явах (хот суурингаас хөдөө гарч одох).
- хотоор явах (хотын дотор сэлгүүцэн одох).
- сайн явах (амьдрал ахуйн талаар боломжтой бүтээмжтэй байх).
- муу явах (амьдрал ахуйн талаар боломж бүтэмж муутай байх).
- цуг явах (хамт явах).
- гадаа явах, гадуур явах (гэр орноос гадагшилж сэлгүүцэн одох).
- анд явах (ан гөрөө хийхээр одох).
- өмсөж явах (хувцас хунарыг биедээ хэрэглэн байх).
- барьж явах (гартаа авч зорчих).
- үүрч явах (ардаа үүрэглэн явах).
- аяар явах _(аажим адгуур одох).
- зөөлөн явах (аяар явах).
- аажим явах (яаралгүй алгуур удаан одох).
- түргэн явах (маш яарч одох).
шатар даам, хөзөр зэргээр нүүх, гарах.
алив үйл явдлыг эрхлэн гүйцэтгэж байх үе.
- сургуульд явах (сургуульд орж суралцах).
- ажилд явах (ямар нэгэн ажил хөдөлмөр эрхлэн гүйцэтгэх).
- амьд явах (үхэхгүй, амьдарч байх).
- залуу явах (хөгшрөөгүй идэр үе).
Example phrases
мориороо яваарай
цэцгийн тамгаар явах
дарга явах
сайд явахдаа
эрүүл мэнд сайн сайхан явахдаа хийж бүтээсэн юм
чадалтай явахдаа барилдаж байв