The great explanatory dictionary of Mongolian
[samur]
самар
Definition
зарим модонд байх дотроо идээтэй, гадуураа ясан хальстай үр жимс.
- самар томох (самар цөмөх).
- самар цөмөх (самрын ясан хальсыг шүдээр хагачин доторхи үр цөмийг авч идэх).
- самрын цөм (самрын идээ).
- самрын тос (самрын цөмөөс гаргаж авсан тос).
- самрын яс (самрын хальс).
- самрын зулам (самрын дотоод шар хальс):
- самрын боргоцой (самрын үүрлэсэн хонгорцог).
- самрын боргоцог (самрын боргоцой).
- самар сайруулах (самар цайруулах).
- самар цайруулах (самрыг боргоцойноос нь салгах).
- самрын цөмт шообин (самрын цөм хийж хайрсан нэг зүйл идээ).
Example phrases
хушийн самар
самрын яс хаяж үл болно