The great explanatory dictionary of Mongolian
[namur]
намар
Definition
- зуны дараах улирал 7, 8, 9-р гурван сар; намар болох.
- зурхайн ёсоор жилийг зургаа хуваахад дөрөвдүгээр хувиар; намрын өдөр шөнө тэнцэхийн урьд хожид нэжгээд сар;
- намрын хонгор салхи (намрын урьхан зөөлөн салхи).
- намрын хугас дунд (сарны зурхайн жилийн хорин дөрвөн улирлын нэг, намрын өдөр шөнө тэнцэтгэл).
- намрын уур орох (сарны зурхайн жилийн хорин дөрвөн улирлын нэг, зуны сүүл сард намрын байдал орох үе).
- намрын шар нар (намрын илчит нар).
- халуун намраар (намар эрт); намар тосоо гүзээлбэл, хавар тугалаа гүзээлнэ зүйр.
- намрын сиймхийлэг цэцэг ургамал (өвсөн ишнээс ургадаг, улаан өнгөтэй, хэлтэс нь ацтай, намар цэцэглэдэг нэгэн зүйл цэцэг).
- намрын хайтан цэцэг ургамал (өвсөн ишнээс ургана, ногоон навчтай, цайвар улаавтар цэцэг).
- намрын мандарваа цэцэг ургамал (өвсөн иштэй, газраар бүрхэж ургана, цэцэг нь хүрэн бөгөөд удвал цэцгийн адил, туурцаг шар, навч нь мандарваа цэцгийн навчнаас арай багахан нэгэн зүйл цэцэг).