The great explanatory dictionary of Mongolian
[shir-a]
шар ii
Definition
алт мэт өнгө.
- шар уураг, өндөгний шар (өндөгний дотоод шар).
- шарыг үзэж шарвах, улааныг үзэж урвах (хүний урвамтгай тогтворгүй байдлыг зааж өгүүлэхэд хэлэх үг).
- ангир шар (улбар шар).
- ангир шар уураг (сүүн тэжээлт амьтны төрсний дараа хөхнөөс нь гарах уургийн зүйлээр элбэг өтгөн сүү; арзан сар ангир шар уургаа хөхүүлсэн аман зохиолоос).
- шар үсний нүх, шар үсний сүв хүний арьсанд буй үсний сүв, энэ сүвээр хөлс зэрэг ялгадасны зүйл гарахаас гадна бас амьсгална).
- шар ус (а. хүн амьтны бие махбодод байх цусны шингэн; б. амьтны биед цусны шингэн хуралдан тогтсон өвчин; в. яр шархнаас цуврах шаравтар ус; г. хатуу хөрөнгөнөөс шүүрсэн ус; д. аарц тараг ээдэм зэргээс шүүрэн гарах ус; е. гол усны мөс цас хайлж гарсан хальдас ус).
- шар сүү (а. бяслаг шахах, ээзгий буцалгах, сүүг ээдүүлэхэд ялгаран гарах шингэн зүйл; б. сүү цагааг хольж буюу дан цагааг шүүхэд түүнээс ялгаран гарах шингэн зүйл).
- шар үс (хүний бүх биед байдаг иарийн үс).
- шар хув (өнгө шар бөгөөд тунгалаг, давирхайлаг хатуу эд).
- шар зос (өнгө нэг зүйл зоС).
- шар тос (малын сүү цагаан идээнээс ялгаж авах тос; нохойн гэдсэнд шар тос зохихгүй зүйр).
- шар хальс (а. махны гадна талын өнгө хальс; б. арьс ширний хөрсөнд наалдсан махны хальс; в. ургамал үрийн нимгэн хальс).
- шар феодал (лам феодал).
- шар малгайтан (Буддын шашны нэг эүйлийн салбар, шар малгай өмсөнө, Зонховын шашинтан).
- шар цай (а. шахмал ногоон цайг найм хуваасны нэг; б. хуучин цагийн мөнгөний нэгж бОлох цаасанд боосон задгай цай; в. зарим орон нутагт хэрэглэж байсан тийз хэмээх мөнгөн тэмдэгт).
- шар өвчин (элэгний халдварт өвчин, арьс шар өнгөтэй болно).
- шар үсэг (татлан бичсэн нэг зүйл төвд үсэг); намрын шар нар (намар цагт гарах нар).
- шар хальслаг (нэг зүйл жимс, жижиг чавга шиг, хальс шар).
- шар эм у р г а м а л (үхрийн хэлтэй адил навчтай, улаавтар ногоон иштэй, луувангийн адил үндэстэй, гашуухан амттай нэгэн зүйл ногоо):
- шар орионго ургамал (өвс тарианд ороож зэллэн ургадаг нэгэн зүйл ногоо, үрий нь эмнэлэгт хэрэглэнэ).
- шар бударгана ургамал (бор шар дурстай, заг сухайн адил найлзууртай бөгөөд үслэг, жижигхэн хүрэн бор үртэй нэг зүйл ургамал, үрийг иддэг, шээс элбэгших өвчинд хуурай идвзл сайн гэдэг); шар боролзой у р г а м а л (ихээхэн хужирлаг газраас бус ямар нэгэн газар ургадаг нэг зүйл ургамал, өндөр нь нэг төөгөөс нлүү. үнэр амт шим чадал боролэойн адил боловч ногоон цагт нь мал идэх дургүй).
- шар сараана у р г а м а л (хээр ургадаг нэгэн зүйл ургамал, навч. шар буурцгийн навчтай адил, язгуурт цагаан шүүс бйй).
- шар хойч ургамал (ойт хээрийн бүсэнд тал бэл газраар ургадаг олон наст ургамал, бас тоос ихтэй).
- шар удвал у р г а м а л (асга хадтай газрын сүүдэр дагаж ургадаг нэг зүйл удвал, цэцэг шар өнгөтэй; эмнэлэгт хэрэглэнэ):
- шар зээргэнэ ургамал (говь цөл газар ургадаг нэг зүйл зээргэнэ, тэмээ зэрэг малд тохиромжтой).
- шар хялгана ур г а м а л (гол горхнны дагуу намагдуу, нуга газраар ургадаг олон наст ургамал, хялганатай төстэй нарийн иштэй, малд сайн тэжээл бөлно).
- шар цахилдаг у р г а м а л (гол төлөв ойт хээрийн бүс, ой тайгын бүсэнд ойн хаяа мод сийрэг газраар ургадаг Шар өнгийн цэцэгтэй нэг зүйл цахилдаг).
- шар буурцаг (буурцгийн нэгэн зүйл үр, өнгө шар).
- шар төмс ур г а м а л (ойт хээрийн бүс, ой тайгын бүсэнд модны хаяа болон сийрэг ойд ургадаг нэг зүйл зэрлэг төмс, цэцэг нь цагаан толботой ягаавтар өнгөтэй).
- шар мод у р г а м а л (хангай нутгийн өндөр уулын оройгоор ургадаг, өргөстэй жижиг сөөгөн ургамал).
- шар яргуй у р г а м а л (ойн хаяагаар ургадаг нэг зүйл яргуй, тавдугаар сард цэцэглэнэ, цэцгийн өнгө шар, төрөл бүрийн малд сайн тэжээл болно).
- шар шаваг у р г а м а л (говь цөл газар ургадаг нэг зүйл шарилж).
- шар мөөг ургамал (модонд ургадаг шаравтар өнгөтэй нэг зүйл мөөг, идшинд хэрэглэж болно).
- шар өлөн у р г а м а л (чийгтэй нуга газраар ургадаг нэг зүйл улаалж өвс).
- шар харгай ургамал (цөөрсний намын нэгэн зүйл, хөнгөн бат мод).
- шар лууван у р г а м а л (амттайхан шаравтар өнгнйн үндэстэй идэшний ногоо, үндсийг иднэ).
- шар маахай (нас бие гүйцэж жагссан том баавгай).
- шар ирвэс а м ь т а н (биедээ зоос шиг бидэртэй нэгэн зүйл ирвэс):
- шар ураацай а м ь т а н (нүдний цэцгий улаан хар, чандар жигүүр сүүлд шар хольцолдсон нэгэн эүйл шувуу).
- шар божирго а м ь т а н (үнсэн шар чандарт хар бидэр бүхий нэгэн зүйл божирго шувуу).
- шар хөмсөг а м ьт а н (хятруу бялзуухайтай адил, хушуу жигүүр хар, хөл улаан, хөмсөг шар нэг зүйл бялзуухай).
- шар тоть а м ь т а н (тотийн хамгийн жижиг нь бөгөөд толгой эрүү жигүүр ногоон, хүзүү омруу шар нэгэн зүйл тоть).
- шар шувуу а м ь т а н (жигүүр богино, өд няг болоод хөндлан харавтар судалтай, өдөн чихтэй, хушуу богино, шөнө янаг нэгэн зүйл махчин шувуу).
- шар зөгий а м ь т а н (их бие нь шар эрээн нэгэн зүйл зөгий, хүн малыг ээрч хатгана).