The great explanatory dictionary of Mongolian
[gargaqu]
гаргах
Definition
гарахын үйлдүүлэх хэв; гарахад хүрүүлэх.
муу зан гаргах (муухай аашлах).
их зан гаргах (тоомсоргүй байдал үзүүлэх).
гомдол гаргах (өргөдөл өгөх).
үг хэл гаргах (өгүүлэл тавих).
чимээ гаргах (а. дуу авиа үүдүүлэх, б. сураг мэдэгдэх).
мэдээ гаргах (ямар нэг юмны тухай дэлгэрэнгүй буюу товч мэдээлэх).
тогтоол гаргах (хэлэлцэн шийдсэнээ бичиж албан ёсоор батлах); Г
шийдвэр гаргах (шийдэх).
санал гаргах (санасан бодсоноо хэлэх).
ажлаас гаргах (ажлаас халах, чөлөөлөх).
гадаадад гаргах (хил давуулан гадаадад явуулах).
бүтээгдэхүүн гаргах (боловсруулан бэлэн болгох).
баатар зориг гаргах (үнэхээр зориг баатарлагаа үзүүлэх).
идэвх гаргах (юманд мэрийлт санаачлага тавих).
зээллэг гаргах (тодорхой болзолтойгоор мөнгө зээлэн авах санхүүгийн нэг ёс).
ном гаргах (ном зохиол хэвлэн нийтлэх).
дүн гаргах (дүгнэж зүйл дуусгах).
хэвлэн гаргах (хэвлэж зүйл дуусгах).
баримт гаргах (бичиг баримт бичиж өгөх).
батлагаа гаргах (юмыг нотлон бичиж өгөх).
гараас гаргах (бүрмөсөн дуусгах).
гаргуунд нь гаргах (чөлөөтэй болгох).
хүүхэд гаргах (амаржих, нярайлах, төрөх).
хээ гаргах (хээлэх).
хонь гаргах (хонь нядлах, алах).
идэш гаргах (өвөл хаврын улиралд хэрэглэх махаа бэлтгэх).
хоол гаргах (а. боловсруулсан хоолны зүйлийг савнаас нь гаргах; б. идшинд мал алах).
бичиг гаргах (а. гадагш нь бичиг явуулах; б. бичиг үсэг мэдэх).