The great explanatory dictionary of Mongolian
үнэ i
Definition
- мөнгөөр бодсон өртөг.
үнэ хямдрах.
үнэ төлбөра. өр ширгүй; б. өртөггүй; гэрийн эсгий үнэ төлбөргүй олгосугай.
үнэ нэмэхөртгийг нэмэх.
үнэ тогтоохаливаа юмны өртгийг тогтоох.
үнэ зохиохаливаа юмыг хийж үйлдэхэд зарцуулсан зүйл, ажилчны хүч хөлсийг таацуулан болдож өртгийг зохиох.
үнэ хайрлахгүйих өртгөөр; үнэ хайрлахгүй худалдан авах.
үнэ таацахөртөг тохиролцох.
үнэ тохирохүнэ таацах.
үнэ арцаххудалдах юмны өртгийг их бага гэж маргалдах.
үнэ буухюмны өртөг буурах.
үнэ бүхийүнэтэй.
үнэ бүхий зүйлүнэтэй эдлэл.
үнэ өгөхбусдын худалдах юманд өөрийн авах гэж хүссэн үнийг хэлэх.
үнэд хүрэххудалдах гэсэн юмны үнэ өндөр болох.
үнэ хаялцахнэг юмыг хэдэн хүн авахаар харилцан тэмцэж үнэ нэмэлцэх.
үнэ хадахюмны үнэ асар өндөрлөх.
үнэ засагчхудалдааны газрын юмны үнийг тогтоон хэлэлцэх хүн.
- нэр алдар, алдар хүнд; үнээ барах.