The great explanatory dictionary of Mongolian
[sara , sar-a]
сар (ан) i
Definition
- нарны туяанд гэрэлтэж харагдах, тэнгэрийн эрхэс, дэлхийн дагуул; сартай шөнө; сарны гэрэлд хулгайч дургүй, сайн хүнд муу хүн дургүй з ү й р; заримдаг сар (тал сар); тэргэл сар (бүтэн дугуй сар); сар бүрэг, сар бүрхий (сарны өнгө бүдэг); сар хүрээлэх (сарыг хүрээлж солонго тогтох); сар хавьслах (шинэ сар гарах); сар саруул (сарны гэрэл тодорхой).
- хагас дугуй мэт тэмдэг; тооны дараа сар хийх; саран тамгатай үхэр; саран сүх (тал сарны хэлбэртэй жижиг сүх).
- бууны онь хараа.
- мал адгуусны магнай дээрх хэсэгхэн цагаан толбо; сартай зээрд морь.
- жилийг арван хоёр хуваасны нэг болох цаг улирлын хэмжээний нэгж; гуч хоногтой сар; сарны сайныг саатан хүлээж, өдрийн сайныг өнжин хүлээж, өнәөгийн өдрийг өлзийтэй, сайн өдөр гэсэн юм биз ээ; сарын шинэд(аравнаас урагших өдөр); сарын хуучид (хориноос хойших өдрийг); сар хуучрах (сар эцэслэн шахах); илүү сар (сарны зурхайн ёсны аль нэг давхардсан сар); цагаан сар (билгийн улирлын нэгдүгээр сар); тэргүүн сар (билгийн улирлын 1, 4, 7, 10-р сар); сар их (гучин өдөр хүрэ сар); сар бага (гучин өдөр үл хүрэх сар); сар тутам (сар бүр); -йг сарны зурхай (сарны явдлыг баримталж зурах зурхай); сарны хөвгүүн (одон); сарны хир, сарын бэлэг, сарын тэмдэг (сарын юм); сарын юм (эмэгтэйчүүдийн сар бүрт тогтмол үздэг улаан тэмдэг); сарны боорцог хуучирсан (еэвэн).
- Даваа гараг; Саран гараг.