The great explanatory dictionary of Mongolian
[aldaqu]
алдах
Definition
- барьж байсан юмыг осолдож унагаах.
- барьж, торгож, тогтоож байсан юмыг чадалгүй сул болгох.
- авч байлгаж байж чадахгүй болох.
- байвал зохих ямар нэг байдал үгүй болох; зүс алдах (өнгө зүс гутаж муудах); сойлго алдах (сойвол зохих хугацаанд хүрч эс чадах); өнгө алдах (жинхэнэ өнгө дүр нь үгүй болох); хүч алдах (чадал эрч муудах); хэмжээ алдах (буруу хэмжих).
- бие махбодын ялгадас цаг бусаар гарах; шээс алдах; чацга алдах; хөлс алдах (а. хөлс маш ихээр асгаран гарах; б. хөлс сэвж гэм эмгэг тохиох).
- байсан юм, үгүй болон завхрах; хулгайд алдах.
- худалдаа, үйлдвэр, түүнчлэн мөрийтэй наадах зэрэг ашиг ээрэх зүйл гарз хохирол болох; ашиг алдах; тоглоомд алдах; бэл алдах (худалдаа наймаанд хөрөнгө мөнгөө хохирох).
- ямар нэг учраас гэнэт гарах дуу аялгуу; дуу алдах (баярлах сочих зэрэгт гэнэт чанга дуугарах).
- шидэх, харвах, буудах зэрэгт үл онох.
- үл болох юмыг осолдон хийчих; буу алдах (осолдон буу дуугаргах); гал алдах (а. галыг хамгаалан чадахгүй гэнэт түймэр шатахад хүрэх; б. түлшээр тасарч галлаж чадахгүй болох); түймэр алдах (осолдож гал шатахад хүргэх, гарсан түймрийг унтрааж чадахгүй өрөвсхийх).
- эндэж буруудах, ташаарах; алдаа алдах.
- туслах үйл үгийн чанартай бөгөөд завдах, шахах барах, үйлдэх гэдэг утгыг хадгалана.
- бусад хэллэгт гарах нь:
- ам алдах (а. амаар зөвшөөрөх; ам алдвал барьж болдоггүй, агт алдвал барьж болдог з ү й р; б. тангараглах).
- ажлаа алдах (үр ашиггүй ажил оролдох, дэмий цаг өнгөрүүлэх).
- аргаа алдах (хэрхэх аргаа олохгүй, ямар ч арга байхгүй, арга тасрах, гайхшаа барах).
- ая алдах (сэтгэлд зохисгүйдэж зан ааш хувирах).
- барьц алдах (итгэж түших газаргүй болох, барил алдах ч гэнэ).
- баримжаа алдах (баримталбал зохих зүйлээс зөрчих хазайх).
- гам алдах (биед тогтоосон дагавал зохих журмыг эс биелүүлэх).
- гол алдах (үйл ажилд баримталбал зохих баримжаа чиглэл алдах).
- дуулж алдах (байдаг чадлаараа дуулах).
- замбараа алдах (эх зах, эмх цэцгүй болох).
- ёс алдах (хэв журмаас гаж буруугаар явах).
- зүрх алдах (айж эмээн үл зориглох).
- инээд алдах (гэнэт инээх).
- мөр алдах (мөшгөх замгүй болох).
- нүд алдах (олон буюу их юмны бараанд тодорхой олж харахгүй болох).
- тоо алдах (тоолж баршгүй).
- өдөж алдах (зориуд зүгээр суулгахгүй оролдох).
- санаа алдах (шүүрс алдах).
- санамж алдах, сэрэмж алдах (бодож болгоомжлохгүй осолдох).
- шүүрс алдах (зовиних, гэмших мэтэд амьгалыг урт авах).
- тав алдах, тух алдах (тохигүй байх).
- томоо алдах (томоотой хүн томоогүй байдал гаргах).
- тэмцэж алдах (үйл ажилд хүчлэн мэрийж тэмцэх).
- уйлаг алдах (а. хайрлан харамсах; өөрөө өгчөөд хойноос нь уйлаг алдах юу байх вэ? б. царай алдах).
- уулга алдах (балэнчээр аашлах).
- ухаан алдах (а. ухаан балардан муужрах; б. юмыг үзэх сонирхох зэрэгт машид баярлах).
- амь алдах (амь бусних).
- үзэж алдах, үзэлцэж алдах (а. үйл ажилд мэрийн чармайх; б. хүчлэн маргаж тэмцэлхийлэх).
- хээгээ алдах (ичих зовохоо болих).
- царай алдах (а. өнгө зүс гутаж муудах; б. хяраг аминч зан байдал гаргах).
- цус алдах (цус гэнэт их гоожих).
- чанараа алдах (ямар нэгэн шалтгаанаар юмны яс чанар урдахь байдлаасаа доройтох).
- чиг алдах (зүй зарчим, гол шугамаас гажиж хазайх).
- эх захаа алдах (дээр дор, ах захын ялгаа ёсыг үл хайхрах).
- алийгаа алдах (яах ч учраа олохгүй болох).
- мөрий алдах (бооцоолж наадахад хожигдсон нь хожсондоо бооц өгөх).
- сахилга алдах (журамлан дагаж явбал зохих зүй зарчмаас зөрчиж буруудах).
- тамир алдах, тэнхээ алдах (хүчин чадал буурч доройтох).
- нойр алдах (унтаж үл чадах).
- мэдээ алдах (мэдрэл нь үгүй болох).
- итгэл алдах (найдсан хүсэл үл бүтэх, итгэмжгүй болох).
- цаг алдах (а. ажиллах цагийг гарздах; б. үйл ажлын зохистой үеийг үргүй өнгөрүүлэх).
- хөл алдах (а. усанд хөл газар хүрэхгүй болох; б. худалдаа наймаа хийхдээ хөрөнгөө хохирч сүйрэх; в. их буюу олон юмны дотор орж аль учраа олохгүй болох; г. жагсаж хөл нийлүүлэн явахад хөлөө сольж гишгэх).
- үг алдах (бусдад хожим гэмшилтэй өө сэвтэй үг санамсаргүй хэлчих).
- үйлт нэрийн ирээдүй цагийн төлөвт үгтэй хоршиж захирах хүсэхийн төлөвөөр үл тоомсорлох санаа илэрхийлнэ; ном үзэхээ алд; гүйхээ алд; алдаж онох (сайн муу ээлжлэх).
Example phrases
гартаа барьж явсан ташуураа алдав
уурга алдах
сууриа алдах
морио алдаж орхив
калибраар буудаад алдаж орхижээ
уйлан алдах
барин алдах