The great explanatory dictionary of Mongolian
[chinu-a]
чоно (н)
Definition
а м ь т а н нохойн төрлийн сүүн тэжээлт махчин амьтан.
азарган чоно (эр чоно).
өлөгчин чоно (эм чоно).
чонын бэлтрэг (чонын зулзага).
чонын үүр (чонын орших нүх).
чонын өргөс у р г а м а л (нийлмэл цэцгийн язгуурын олон наст ургамал, цэцэг хонгор зулын адил, иш өндөр бөгөөд өргөстэй, нуга газраар ургана).
чонын төмс у р г а м а л (шар цэцэгтэй нэгэн зүйл сараана).
чонын хялгана у р г а м а л (нэг зүйл ботуул).
чоно халтар у р г а м а л (зэрлэг ургах нэгэн зүйл ногоо, үнэр сайхан, хүж үнэртэн хийхэд хэрэглэдэг).
чонын элэг у р г а м а л (мойл мэт үртэй, сондуутай нэг зүйл мод, үрийг идэж болохгүй).
чонын сүүл у р г а м а л (салаагүй, навч нь бургасны навч шиг, түүхийгээр идэж болно, амт исгэлэн нэг зүйл ногоо).
чоно яр (хүний биед хэсэг хэсгээр гарах улаавтар өнгөтэй яр).
чонын хөрвөш (их загатнаж хэсэг хэсэг гөвдрүүтэх өвчин).
чоно хонь хоёр шиг (харилцан бие биеэ үзэж чаддаггүй)в