The great explanatory dictionary of Mongolian
тамга
Definition
- засаг төрийн захирах байгууллагын албан бичиг хэрэгт дардаг засаглах эрхийн баталгаа болох оноосон нэртэй сүлд бүхий захирлага тэмдэг, мөн түүнийг цаас зэрэг дээр дарсан нь, яамны тамга, төрийн тамга, тамга дарсан бичиг, 2. хуучирсан хушуудын төрийн хэрэг шийтгэх газар, хушууны тамгын газар, шавийн тамгын газар, тэдний тамганд тушаав, тамганд хэрэг мэдүүлэх, тамганд заалдах, тамганд захирагдсан ард, 3.адуу мал, эд юманд тэмдэг болгон хайрах төмөр хэрэгсэл, чандмань тамгатай хээр морь, ташаан дээр нь дарсан тамга нь таван номын үсэтгэй дээ хө (дуу), 4. хөзрийн нэг зүйл дүрс тэмдэг.
Example phrases
буймангийн тамга, дөрвөлжингийн тамга, тамгаар гарав.