The great explanatory dictionary of Mongolian
[bayiqu]
байх
Definition
- орших, тогтнох.
- үйлийн нэр, нөхцөл үйлийн зарим хэлбэртэй хамтран орж, тухайн үйлийн цагийг заана; ажлаа хийгээд байх уу? бид нар номоо үзсэн байх уу? маргааш миний аав ирэх байх; шуудан одоо ирж байгаа байх; хэвтэж байх; явж байх; сууж байх хэрэгтэй;
- ★ байх л юм чинь (хаяагүй байгаа).
- байх аргагүй (тэсэх аргагүй).
- байж болшгүй (тэсч болшгүй).
- байж ядах (тэч ядах).
- болих, зогсох, тэвчих.
Example phrases
одоо би хотод байх болно
хавар болтол хөдөө байх болно
замбараагүй ажил хийхээ байх цаг болжээ!
чи явахаа байх л үгүй юу
байхаас биш дээ
одоо би гадуур зугаалахаа байх гэж байна.