гал авалцах (галын дөл шатах юманд хүрч асах).
гал алдах(а. түймэр асахад хүрүүлэх;б. түлшээр тасрах).
гал түлэх(а. гал асаах; б. гал шатах юм хийж хөгжөөхөд хүрүүлэх).
гал гарах(а. алст гал үзэгдэх; алст гал гарч байна, айл байгаа юм байна; б. түймэр гарах; ойд гал гарч гэнэ).
гал гаргах (галыг үүдэн бий болгох; тамхи татмаар байна, гал гаргаач).
гал унтрах (гал мөхөх).
гал хөгжөөх (галыг гүнээ бадруулах); гал улалзах(галын холоос үзэгдэх).
гал дурвагнах(гал хөгжин шатах).
гал дүрвэлзэх(гал хэтэрхий дурвагнах).
гал дүрэлзэх (дурвагнах).
гал цохих(хэт цохиж гал гаргах).
гал цогших(галын дөл барагдах).
гал сүүмэлзэх(галын дөл тод биш болох үзэгдэх).
галын оч(галаас үсрэн гарсан жижиг цог).
галын нөл(галын дөл).
галын илч(галын халуун).
гал манах(галын цогийг үнсээр булж унтраахгүй байлгах).
түүдэг гал(шөнө хээр түлсэн гал).
гал хөс х о р ш; гал хөсөө сэргийл! гал хөсөө мэдэж бай!.
гал усны гашуун зовлон (олон зүйлийн хүнд дарлагдал).
гал цог(ширүүн зан авиртай; гал цог шиг хүн).
гал тахих хуучирсан(галд архи, тос, үнэртэн зэрэг гал хөгжөөх юм өргөх ёс).
галд тэсвэртэй(авсаар халж, шатахгүй юм).
гал команд(галын аюулаас сэргийлэн хамгаалах газар).
гал сөнөөгүүр(галын аюулыг сөнөөх хэрэгсэл).
гал хамгаалагч (цахилгаан осол аюулаас сэргийлэх хэрэгсэл).
нүдний гал(нүдний хараа).
гал шил(нарны гэрлийн тусгалд тохиолдуулан гал ноцоох буюу юм өсгөн томруулдаг шил).
гал цэцгий(нүдний хар цэцгийн дундах гялбалзам гэгээнийг, хүүхэн цэцгий ч гэнэ).
гал тогоо(а. халуун тогоо; б. хоол унд хийх газар).
гал тогооны газар(хоол унд бэлтгэх тусгай газар).
гал улаан(хурц улаан өнгө).
гал голомт(эцэг өвгийн үеэс улиран уламжилсан гэр оромж).
гал буриа(бялхдас).
гал нээх(дайсны зүг зэрэг буудах).
галын наадам(цаасан буугаар буудах).
галын аюул(галд автах аюул).