The great explanatory dictionary of Mongolian
[ulus]
улс i
Definition
- нэгэн орны ноёрхох ангийн эрх ашгийг хамгаалсан зохион байгуулалт бүхий орон, гүрэн: улс төр, улс гэр хор ш.; Бүгд Найрамдах Монгол Ард Улс; Зөвлөлт Холбоот Улс; Бүгд Найрамдах Хятад Ард Улс; бүгд найрамдах улс; холбооны бүгд найрамдах улс; улс төрийн бодлого (улсас дотоод гадаадын бүх асудлын талаар явуулах үйл ажиллагаа); Улсын их хурал (Бүгд Найрамдах Монгол Ард улсад: төрийн дээд эрхийг барих төлөөлөгчдийн хурал; Улсын Их Хурлын Тэргүүлэгчид); улсын далбаа (төрийн далба); улсын сулд (төрийн сүлд); улсын дуулал (төрийн дуулал); улсын хөрөнгө (албаны хөрөнгө); улсын гүнж хуучирсан (хааны төрсөн охин); улсын тавнан хуучирсан (улсын гүнжтэй ураг холбосон эр); улсын судар (нэгэн төрийн хэрэг явдлыг тэмдэглэсэн бичиг; Юань улсын судар); 2. хүн; талбайд баахан улс цугларсан байв; манайд хэдэн улс иреэн; тэртээгээс морьтой улс айсуй явна.