The great explanatory dictionary of Mongolian
[agar]
агаар
Definition
- хийн мандалыг бүрэлдүүлдэг азот, хүчил төрөгч зэрэг хий.
☆
- агаар эмнэлэг (нарны гэрэл илч дулаан агаараар эмчлэх эмнэлэг).
- агаарын зам (нисэх онгоцоор зорчих зам).
- агаарын мэдээ (агаарын цахилгаан мэдээ, утасгүй цахилгаан мэдээ).
- агаарын цэрэг (нисэх хүчний цэрэг).
- агаарын байлдаан (агаарт байлдах байлдаан).
- агаарын тээвэр (нисэх онгоцоор тээх тээвэр).
- агаарын шуудан (онгоцоор илгээх шуудан).
- аливаа дүрст бодис үүдэх оршихуйд үл торох тулах зай, огторгуй; хоосон агаар (огторгуйн хоосон); хий агаар (агаар огторгуй).
- аливаа орон багтаамж; номын агаар (шажин ном дэлгэрэн түгэх орон).
- уг чанар мөн чанар, эх үүсгэл, гүн, сэтгэлийн агаар (сэтгэлийн уг, сэтгэлийн гүн); Хол ойроос хулгай хийх хүн хийгээд Хотыг эргэн гэтэх чоно хоёрын Ахуй бие дүр ангид боловч Авах идэхийг хүсэх сэтгэлийн агаар нэгэн буй. (Цогт тайжийн чулууны бичгээс).
- дэлхийн хийн мандлыг бүрэлдүүлэх нарийн бүтэцтэй бодис.
- агаарын хугарал (дэлхийн агаар мандал дахь гэрлийн хугарлаас нөлөөлж тэнгэрийн бодис үймрэн харагдах байдал).
- агаарын хуурай багана (гаднах даралтад шахагдан нягцуурч агшин зуур дулаан үл нэвчих чанар олсон хуурай хий).
- агаарын тундас (бороо, цас, мөндөр).
- агаарын хийн даралт (агаар мандлын даралт).
- агаарын хийн урсгал (халуун хүйтний шалтгаанаар агаарын даралт газар бүр нягт сийрэг харилцан адилгүйн улмаас нягт газраас сийрэг тийш хийн урсах үзэгдэл буюу салхи гарах).
- агаарын үнэмлэхүй чийг (нэг шоо дөрвөлжин метр агаарт оршиж буй усны уурыг граммаар хэмжсэн тоо чанар).
- агаарын харьцахуй чийг (агаарт хурах чийгийн байдлыг халуун хүйтний нөхцөлд хамааруулан хэмжих чанар).
- агаарын давхрага (газрын дээрх шим мандал. давхраг мандал, цэнэгт мандал гэж хуваах агаар мандалын давхрага).
- агаар мандал, агаар бүрхүүл (дэхлийн гадаргууг бүрхэж, буй агаар хийн бүрхүүл).
- агаарын сонсгол зүй (түгээмэл агаар мандалд дуу авиа түгэн тархахуйг судлах зүй).
- агаарын хараа зүй (агаарт гэрэл сарних, шингэх, хугарах, ойх, цацрах тэргүүтэн агаар мандлын үзэгдлийг судлах зүй).
- агаар мандлын цахилгаанлиг (агаар мандалд гарах элдэв цахилгаан үзэгдлийн цогц).
- агаарын даралтын хэмжүүр (нэг хавтгай дөрвөлжин см. талбайд 1,033 кг. жингээ дарахуйтай тэнцэх хийн бодисын даралтыг хэмжих нэгж).
☆ агаараас (а. нотод баримталсан санааны үүднээс хийх үйл; эцэг эх нь үр хүүхдээ сайн болгох санааны агаараас элдвээр сургамжлана; б. огторгуйн уудмаас хэмээх утга; огторгуйн агаараас үүл ургаж хур бууна).
Example phrases
амьтан ургамал агааргүй амьдарч үл чадна
цэвэр агаарт явах
ус агаар мэт чухал (их чухал)