Газарзүйн ухааны доктор (Ph.D), профессор, МУБИС-ийн газарзүйн тэнхимийн багш. Монголын газарзүйн боловсролын нийгэмлэгийн ерөнхийлэгч. Газарзүйн ухаанаар эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүн. Олон улсын газарзүйн холбооны Газарзүйн боловсролын комиссын гишүүн. Физик газарзүй, газарзүйн боловсрол, уур амьсгалын өөрчлөлтийн боловсрол, насан туршийн боловсролын чиглэлээр 200 гаруй бүтээл туурвисан. Эдгээрийн 50 гаруй нь англи, орос, герман хэл дээр хэвлэгдсэний дотор “The Physical Geography of Mongolia” (https://link.springer.com/book/10.1007/978-3-030-61434-8) ном нь Springer Nature-д хэвлэгдсэн. “Дэлхий судлал”, “Газарзүйн боловсролын үндэс”, “Физик газарзүйн нэр томъёоны тайлбар толь”, “Газарзүйн англи-монгол, монгол-англи толь” зэрэг хэд хэдэн удаа хэвлэгдсэн бүтээлээс гадна Е.Батчулууны ерөнхий редактораар ажилласан “Монгол орны физик газарзүй” (2020), “Нийгэм-эдийн засгийн газарзүйн үндэс” (2021) хамтын бүтээл нь МУБИС-ийн шилдэг бүтээлийн шагнал хүртсэн.
Газарзүйн боловсролын стандарт, сургалтын хөтөлбөр, зөвлөмж боловсруулах, дунд сургуулийн Байгалийн шинжлэл, Хүн байгаль, Газарзүйн сурах бичгүүдийн зохиогчийн багийн ахлагчаар 1998 оноос хойш ажиллаж ирсэн.