Бадамдоржийн Батхишиг 1956 онд Улаанбаатар хотод төрсөн. Ленинградын их сургуулийг 1979 онд төгссөн. Улс төрийн эдийн засгийн ухааны багш, эдийн засагч мэргэжилтэй. 1990 онд эдийн засгийн ухааны дэд эрдэмтэн /Ph.D./, 2020 онд эдийн засгийн шинжлэх ухааны докторын /Sc.D./ зэрэг хамгаалсан. Одоо ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Философийн салбарын Улс төрийн эдийн засгийн ухааны тасгийн даргаар ажиллаж байна.