Зохиолч, сэтгүүлч Х.Болор-эрдэнэ нь 1995 онд Монгол хэл бичгийн дээд сургууль, 2000 онд Утга зохиолын дээд сургуулийн сэтгүүлчийн ангийг дүүргэсэн. Утга зохиолын ажилтан-сэтгүүлч мэргэжилтэй. "Ардын эрх", "Өнөөдөр", "Үг", "Зууны мэдээ" сонинууд болон "Ирмүүн" агентлагт мэргэжлээрээ ажиллаж байсан. Одоо чөлөөт уран бүтээлчээр Францад ажиллаж, амьдарч байна. Түүний бичсэн олон дуу, туужууд, кино, роман бүтээлүүд нь уншигч, үзэгчдэд хэдийнээ танил болсон билээ. Х.Болор-Эрдэнэ зохиолчийн өгүүллэгийн түүвэр “Би бид хоёр” ном, “Хишигт” дурсамжит туужаараа хоёр ч жил дараалан утга зохиолын оны шилдэг бүтээл “Алтан-Өд” наадмын тэргүүн шагналыг хүртэж байсан. 2019 онд түүний "Хишигт" ном нь "Khishigt Mongol" нэртэйгээр франц хэлээр гарсан нь европын болон дэлхийн олон франц хэлтэй уншигчдад хүрсэн байна.