Хойд Нар овгийн Ламжавын Энхтайван
1964 оны 08 сарын 13-нд Улаанбаатар хотын 2-р амаржих газар төрсөн. Луу жилтэй, арслангийн орд.
1979 онд Дундговь аймгийн төвийн 8 жилийн сургууль төгссөн.
1980 онд Улаанбаатар хотод ирж Дүрслэх Урлагийн Дунд Сургуульд элсэн орсон.
1984 онд ДУДС-ыг зураач, барималч мэргэжлээр төгссөн.
1984-1986 онуудад ДУДС-д багш.
1986-1989 онуудад Монголын Хүүхдийн Ордонд баримлын багш.
1990 онд эстрадын дуучин мэргэжил эзэмшсэн.
1989-1992 онуудад Улаанбаатар Хотын Гүйцэтгэх Захиргааны харьяа “Эстрад Дуу Бүжгийн Варьете Чуулга”-ын гоцлол дуучин.
1992 оноос хойш чөлөөт уран бүтээлч.
2002 оноос “Цагаан Хоолтон” бясалгагч.
2008 оноос “Ногоон Хоолтон” чөлөөт бясалгагч.
2011 оноос “Хүн Ертөнц” телевизийн нэвтрүүлэг бие даан эхлүүлж 2014 он дуустал 300 гаруй дугаар бэлтгэн үзэгч олонд хүргэсэн.
2012 онд “Хүн хэн бэ?” номоо хэвлүүлэн уншигчдын хүртээл болгосон.
2019 онд “Хүн хэн бэ?” номоо дахин шинэчлэн хэвлүүлсэн.
2020 оны 11 сард “Хүн түүний дотоод боловсрол” номоо хэвлүүлж уншигчдад өргөн барив.
2020 оны 12 сард “Хүн түүний дотоод ертөнц” номоо хэвлүүлэн уншигч олондоо түгээгээд байна.
2021 онд “Хүн ба Хэн нэгэн”, “Хүн түүний ганц тоот хөгжил” зэрэг номоо хэвлэлтэд өгөхөөр бэлтгэж байна.