Батбаатарын Мөнхзаяа эрсдэлийн менежмент, санхүү, хөрөнгө оруулалтаар мэргэшсэн ба 2005 онд Санхүү, Эдийн Засгийн Их Сургуулийн Санхүүгийн менежментийн тэнхимээс ажлын гараагаа эхэлсэн бөгөөд багшаас ахлах багш, тэнхимийн эрхлэгч, дэд профессор хүртэл албан тушаалыг хашиж байна.
Эрдмийн зэрэг
Бакалавр: Бизнесийн удирдлагын бакалавр (Банкны удирдлага), СЭЗДС(2001-2005)
Магистр: Бизнесийн удирдлагын мастер (Санхүүгийн удирдлага), СЭЗДС (2006-2008),
Банк санхүүгийн мастер, Монашийн Их сургууль, Австрали улс (2019-2020)
Доктор: Бизнесийн удирдлагын ухааны доктор СЭЗДС (2009 – 2013)
Хашиж байсан албан тушаал:
-Санхүү Эдийн Засгийн Их Сургууль, Бакалаврын сургалт, судалгааны алба, Проректор (2021 оноос одоог хүртэл)
-Санхүү Эдийн Засгийн Их Сургууль, Санхүүгийн удирдлагын тэнхим, Дэд профессор (2018-2019)
-Санхүү Эдийн Засгийн Их Сургууль, Санхүүгийн удирдлагын тэнхим, Эрхлэгч, (2015 - 2018)
-Санхүү Эдийн Засгийн Их Сургууль Санхүүгийн удирдлагын тэнхим, Багш (2005 - 2015)
-Атар-Өргөө ХК, ТУЗ, Хараат бус гишүүн (2011 - 2015)
-МИК ОССК ХХК, ТУЗ, Хараат бус гишүүн (2018 - 2019)