Орчуулагч, хайкуч Н.Түвшинзаяа 2011 онд “Цагаахан нам гүм” хайкун хамтарсан түүврийн хамтран зохиогч, редактор, 2014 онд “Мэдрэхүйн байгаль” хайкун хамтарсан түүврийн хамтран зохиогч, орчуулагч, 2018 онд П.Батхуягийн “Нүүдэлчдийн цаг хугацаа” яруу найргийн түүврийн орчуулагчаар ажилласан. 2021 онд М.Шагдарсүрэнтэй хамтарсан "Математикийн англи-монгол-орос толь", 2022 онд "Хязгаараас" хайку шүлгийн бүрэн түүвэр, "Зуун сонгодог хайку" орчуулгын түүвэр, "Хайкун тухай 7 үнэн" судалгаа шинжилгээний түүврээ хэвлүүлжээ. Дэлхийн хайкугийн холбооны гишүүн, Монголын хайкугийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн. Түүний хайку шүлгүүд Японы өдөр тутмын Асахи Шимбун, Майничи Дейли сонин, Дэлхийн хайкугийн холбооны шилдэг хайкуны антологит удаа дараа нийтлэгдэж, Эн Эйч Кей телевизийн “Хайкун мастер” нэвтрүүлгээр хэлэлцэгдэж байлаа.