Зохиолч О.Анхзаяа нь өсвөр наснаасаа эхлэн Wattpad онлайн платформоор дамжуулан бүтээлүүдээ уншигчдад хүргэж эхэлсэн бөгөөд нийт сая гаруй хандалттай, идэвхтэй уншигчидтай бичээч юм. МУИС-ийг Сэтгүүл зүйн чиглэлээр суралцан төгссөн ба UB LIFE сайт болон Гэрэг сэтгүүлд сэтгүүлч, контент бүтээгчээр оюутан цагаасаа ажиллаж эхэлсэн. Мөн "Алтан хальс" кино холбоонд кино орчуулагч, гишүүнээр элсэн 8 жил харьяалагдаж байна. Анхны ном болох "Lost in Sound" буюу "Анирт алсрах нь" бүтээлээ 2022 оны 9 сард уншигчдын гарт хүргэсэн. Одоо шинэ бичвэрүүд дээрээ ажиллахын сацуу видео контент, нийтлэлүүд дээр ажиллан хувь хүн болон мэргэжлийн талаас өөрийгөө улам бүр хөгжүүлэхээр ажиллаж байна.