Завхан аймгийн Тэлмэн сумын уугуул. Физикч, физикийн багш мэргэжилтэй, физик-математикийн ухааны философийн докmop(Ph.D), боловсрол судлалын шинжлэх ухааны докmop(Sc.D), профессор цолтой. "Физикийн боловсрол” сэтгүүлийн эрхлэгч, ОИС-ийн профессорын багийн ахлагч. Тэрээр МУИС, ПДС, ХААДС-д багш, тэнхмийн эрхлэгч, декан, боловсролын эрдэм шинжилгээ-арга зүйн төв байгууллага (Боловсролын хүрээлэн)-д эрдэм шинжилгээний ахлах ажилтны алба хашиж, сурагч, оюутан, магистрант, докторант, багш нарыг сургахад мэргэжил, боловсрол, туршлагаа зориулсан Монгол улсын гавъяат багш юм.
Хагас зуун жил багшлах болон эрдэм шинжилгээний ажлыг тасралтгүй хослон хийх явцдаа 1973-1975 онд М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулъд цөмийн физикээр, 1984 онд Эрхүүгийн ПДС-д хэрэглээний физикээр, 1989 онд МУИС-д дээд сургуулийн сурган хүмүүжүүлэх ухаанаар, 1991 оид ЗХУ-ын Дээд боловсролын эрдэм шинжилгээний хүрээлэнд дээд сургуулийн сургах зүйгээр, 2011 онд ШУТИС-д технологи бизнесийн инкубаци ба инновацийн удирдлагаар тус тус мэргэжил дээшлүүлжээ.
Профессор Ц.Содов нийт 538 бүтээлтэйн дотор багш, оюутан, сурагчдад зориулж 66 ном, сурах бичиг бичиж орчуулан хэвлүүлж, эрдэм шинжилгээ-арга зүйн 132 өгүүлэл гадаад дотоодын нэр хүндтэй сэтгүүлд нийтлүүлсний зэрэгцээ түүний удирдсан арав гаруй шавь докmop(Ph.D)-ын, зуу гаруй шавъ магистрын зэрэг амжилттай хамгаалсан байна.