Худалдааны байгууллагын мерчандайзингийг сайжруулан борлуулалтын үр ашгийг нэмэгдүүлэх нь

Оюутан:Т.Есүнгүл

Худалдааны байгууллагын мерчандайзингийг сайжруулан борлуулалтын үр ашгийг нэмэгдүүлэх нь

Гишүүнчлэл

?
Өнөө үед аливаа байгууллага урт удаан хугацаанд оршин тогтнох, байр сууриа хадгалан авч үлдэхийн тулд хэрэглэгчээ байнгын судалж, хэрэглэгчийн худалдан авалтын нөхцөлийг сайтар бүрдүүлж, хэрэглэгчийг өдөөн цаг ямагт тэдгээрт чиглэсэн үйл ажиллагааг эрчимтэй явуулснаар хэрэглэгч бүтээгдэхүүний хоорондын бат бэх харилцаа, байнгын хэрэглээ болгох, заншсан худалдан авалтын үндэс суурийг тавих гэх мэт асуудлуудыг байгууллагууд анхааралдаа аван ажиллах нь туйлын чухал болоод байна. Энэ нөхцөлд худалдааны байгууллагууд өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хэрхэн итгэл үнэмшил төрүүлж, хэрхэн хоногшиж, хэрхэн хүрч байгааг нь оновчтой зөв тодорхойлсноор зах зээлд амжилттай бизнесээ өргөжүүлэн тэлэх, цаашлаад ихээхэн ашиг орлого авчрах вэ гэдгээ тооцоолсоор байна. Харин хэрэглэгчийн худалдан авалтад нөлөө үзүүлж, цаашлаад шийдвэр гаргалтыг өөрчилж чаддаг нэгэн шинэ нэр томьёо бол мерчандайзинг гэх ойлголт юм.
# мерчандайзинг сайжруулах# борлуулалтын үр ашиг