Судалгааны ажлын зорилго нь өрхийн хэрэглээний бүтцэд орлогын түвшин хэрхэн нөлөөлдгийг тодорхойлоход оршино. Судалгааны зорилтууд:
- Хэрэглэгчийн зах зээлийн маркетингийн үндсэн асуудлуудыг судлах,
- Хэрэглээний бүтцийг тодорхойлох онол, арга зүйг судлах,
- Хэрэглэгчийн зах зээлийн сегменчлэлийн онолын асуудлуудыг судлах,
- Хэрэглээн дэхь орлогын түвшний нөлөөллийг тодорхойлох арга зүйг судлах,
- Монгол өрх гэрийн хэрэглээнд орлогын түвшин хэрхэн нөлөөлж буйг тодорхойлох.