Япон болон монгол хэлний тийн ялгалуудыг тоон үзүүлэлтээр харьцуулж үзлээ. Монгол хэлэнд одоогоор баттай мэдэгдэж буй арван тийн ялгал байна. Монгол хэлний арван тийн ялгалын нөхцөлүүд нь нийтдээ тавин найман утга илэрхийлэн өгүүлбэрт хэрэглэгдэж байдаг бол япон хэлний арван нэгэн тийн ялгалын нөхцөлүүд нь нийтдээ дөчин зургаан утга илэрхийлэн өгүүлбэрт хэрэглэгдэж байна. Монгол, япон хэлний тийн ялгалууд нь харьцангуй адилхан байдаг нь алтай язгуурын хэлний хувьд түгээмэл үзэгдэл юм.