Эцэг эх, хүүхдийн хоорондын харилцааны эрх зүйн зохицуулалтын зарим асуудлыг тусгайлан судлахын гол зорилго нь өнөө үед үйлчилж байгаа гэр бүлийн хууль тогтоомж, хүүхдийн эрх, гэр бүлтэй холбоотой олон улсын бичиг баримтыг танин мэдэхийн зэрэгцээ тэдгээрийг харьцуулан судласны үндсэн дээр монгол улсад эцэг эх хүүхдийн хоорондын эрх зүйн харилцааг зохицуулж буй эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоход өөрийн саналыг дэвшүүлэн тавихад чиглэгдэнэ.