Гишүүнчлэл
?Дэлхийн хэмжээнд болон Монгол улсын эрдэмтэд эмийн ургамлын талаар олон төрлийн судалгаа хийж зарим нэг ургамлын бэлдмэл эмнэлзүйн практикт нэвтрүүлсэн байна. Монгол, Төвдийн уламжлалт анагаах ухаанд олон зуун жилийн турш хэрэглэж ирсэн судлын илчийг сэлбэх, дурыг нээх, бадганыг арилгах, хатгалгааг дарах, ханиахыг зогсоох, цэрийг арилгах, шээлгэх, шимжүүлэх, махбодыг тэгшитгэх чадалтай Монгол тэрэлж (Rhododendron adamsii Rehd) Энэтхэг тэрэлж (Rhododendron nivale hook.f) ургамлыг судалгааны обьект болгон сонгон авсан юм.